ЛЕКЦ №1. УДИРДЛАГЫН СЭТГЭЛ ЗҮЙН СУДЛАХ ЗҮЙЛ
· Удирдлагын сэтгэл зүйн судлах зүйл, обьект, тодорхойлолт, зорилго, зорилт · Удирдлагын сэтгэл зүй ба бусад шинжлэх ухааны мэдлэгийн харилцан хамаарал · Менежмент буюу хүмүүсийг удирдах үйлийг сэтгэл зүйн үүднээс шинжлэхүй Хүмүүсийн хамтын хүчин чармайлтын үр дүнд биелэлээ үл олох хүний үйл ажиллагааны хүрээ, салбар гэж байдаггүй. Үүнтэй холбоотойгоор уг хүчин чармайлтыг удирдах өөрөөр хэлбэл, зохион байгуулах, чиглүүлэн ажиллуулж байх шаардлага зүй ёсоор урган гарна. Удирдлага гэдэг нь үйл ажиллагааны онцгой төрөл байхын зэрэгцээ нийгмийн бие даасан чиг үүрэг болно. Нийгмийн тогтолцооны нарийн, ээдрээт шинж чанараас үүдэн удирдлагын мөн чанарт хамаарал бүхий олон асуудал урган гардаг. Гэвч эдгээрийг шийдвэрлэхэд ганц нэг шинжлэх ухаан юм уу мэдлэгийн төрөл хангалтгүй юм. Шинжлэх ухааны янз бүрийн мэдлэг удирдлагын асуудлыг тал б...