Posts

Showing posts from March, 2018

РАЦИОНАЛ УДИРДЛАГЫН ОНОЛ

Image
Удирдлагын онолын салбарт Америкийн эрдэмтдийн дэвшүүлсэн санаан дээр тулгуурлан Японы Гакүйсэн Их Сургуулийн Эдийн Засгийн салбарын бизнесийн удирдлагын тэргүүлэх профессор Тойохиро Коно ( Toyohiro Kono ) рационал удирдлагын үзэл баримтлалыг хөгжүүлсэн байна. 1975-1976 онуудад Бэркли дахь Калифорны Их Сургуульд, 1980-1981 онуудад Лондонгийн Бизнес Судлалын Дээд Сургуульд зочин профессороор ажиллах явцдаа Америк, Английн пүүсүүдэд удирдлагын үйл явц , байгууллагын зорилго , бүтээгдэхүүний зах зээлийн стратеги , зохион байгуулалтын бүтэц , үйл ажиллагаа , шийдвэр гаргах үйл явц гэх зургаан чиглэлээр судалгаа хийсэн байна (Kono, 1984, p. 1) . Мөн Японы нийт 102 пүүсийн үйл ажиллагааг судалгаандаа хамруулсан байна. Эдгээрийн заримаас дурдвал Toyota Motors, Hitachi, Matsushita Electric, Canon зрэг пүүс орно (Kono, 1984, p. 4) . Судалгааны өгөгдлийг хэвлэгдсэн материал, ялангуяа жил тутмын судалгааны тайлан, пүүс, компани дээр зохион байгуулагдсан хурлын тэмдэглэл, цахим шуудан түши...

ЛЕКЦ № 2. УДИРДЛАГЫН СЭТГЭЛ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

Image
Удирдлагын сэтгэл зүйн судалгаа  XIX  зуунд хөдөлмөрийн сэтгэл зүй, нийгмийн сэтгэл судлалын хэлбэрээр хөгжих болсон бөгөөд бие даасан шинжлэх ухааны мэдлэг болохын хувьд  XX  зууны дунд үед хэлбэржин тогтсон талаар өмнө нэгэнт өгүүлсэн билээ. Ялдарлан өгүүлэхэд удирдлагын сэтгэл зүйн судалгааг Өрнө Дахинд Америкийн эрдэмтэн Фридрих У. Тэйлор, Францын судлаач Хэнри Файоль нар хөгжүүлсэн байх бөгөөд managerial psychology  гэх ойлголт  XX зууны 20-оод оны үед шинжлэх ухааны эргэлтэд нэвтэрчээ. Удирдлагын сэтгэл зүйн үүсэл, хөгжил сэтгэлгээний хувьд менежмент буюу удирдлагын шинжлэх ухааны үүсэл хөгжилтэй олон талаар давхацдаг. Ингэхлээр, удирдлагын сэтгэл зүйн хөгжлийг тоймлон өгүүлэхдээ удирдлага хэмээх ойлголт, хэрэглэгдэж ирсэн байдал, онолын урсгал чиглэл, дэг сургуулийг нэгбүрчлэн авч үзэх шаардлага үүснэ. Менежмент (Management)  гэх үг анх 1589 онд Европ хэлний үгийн санд орсон боловч Оксфордын тайлбарт 1670 онд хэрэглэсэн хэмээн бичжээ.Х...