РАЦИОНАЛ УДИРДЛАГЫН ОНОЛ
Удирдлагын онолын салбарт Америкийн эрдэмтдийн дэвшүүлсэн санаан дээр тулгуурлан Японы Гакүйсэн Их Сургуулийн Эдийн Засгийн салбарын бизнесийн удирдлагын тэргүүлэх профессор Тойохиро Коно ( Toyohiro Kono ) рационал удирдлагын үзэл баримтлалыг хөгжүүлсэн байна. 1975-1976 онуудад Бэркли дахь Калифорны Их Сургуульд, 1980-1981 онуудад Лондонгийн Бизнес Судлалын Дээд Сургуульд зочин профессороор ажиллах явцдаа Америк, Английн пүүсүүдэд удирдлагын үйл явц , байгууллагын зорилго , бүтээгдэхүүний зах зээлийн стратеги , зохион байгуулалтын бүтэц , үйл ажиллагаа , шийдвэр гаргах үйл явц гэх зургаан чиглэлээр судалгаа хийсэн байна (Kono, 1984, p. 1) . Мөн Японы нийт 102 пүүсийн үйл ажиллагааг судалгаандаа хамруулсан байна. Эдгээрийн заримаас дурдвал Toyota Motors, Hitachi, Matsushita Electric, Canon зрэг пүүс орно (Kono, 1984, p. 4) . Судалгааны өгөгдлийг хэвлэгдсэн материал, ялангуяа жил тутмын судалгааны тайлан, пүүс, компани дээр зохион байгуулагдсан хурлын тэмдэглэл, цахим шуудан түши...